Buscar

Páginas

2009.12.31 Present

Энэ өдрийг би маш удаан хүлээсэн... Гадаа харанхуй, гудамж эл хулхин... Хэдхэн цагийн дараа он солигдох гээд хүмүүс бүгд л гэр гэр рүүгээ яарна. Харин би чамруу яарна. Тэсэж ядан уулзах цагаа хүлээнэ. Үдшийн хүйтэн салхи энгэр цээж рүү минь үлээнэ. Оройн тэнгэрт ассан одод, мэлмэрэн энхрийлэх саран надад хань болон гэрэл гэгээгээрээ замчилна.
Зүрхээ даран амьсгаагаа даран түр зогслоо. Тэмүүлэл дүүрэн, гэгэлзсэн сэтгэлээ барьж ядан зогсоно. Тийм ээ би энэ өдрийг маш удаан хүлээсэн.
Нүдний минь өмнө зогсож байгаад итгэж ядан байсан. Баярласан зүрх минь цээжиндээ багтаж ядан оволзож байсан. Хамгийн сайхан шинэ жилийн бэлэг чи минь байсан....


0 comments:

Post a Comment