Buscar

Páginas

2010.08.16 Monday

Өнөөдөр хайрынх нь ажлын анхны өдөр. Нэг л сонин, аймар санагдаад байна. чи минь байсан бол амжилт хүсээд, зөөлөн үнсээд л явуулах байсан байхдаа. Магадгүй анхны өдөр гээд 2-лаа тэмдэглэх байсан байх. Баярлах дуртай юм чинь J
Ингээд л би ганцаардаад эхэлдэг юм. Уг нь аль болох ганцаардахгүйг, санаашрахгүйг хичээгээд завгүй байх гээд байгаа ч санаад л байх юм чамайгаа.
Явсан эхний өдөр нь замаасаа буцаад ирлээ гэж зүүдлэсэн. Дараагийн өдөр нь сургуульдаа оччихоод буцаад ирлээ гэж зүүдэлсэн. Тэгээд сэрчихээд зүүд байсанд нь харамсаад уйлсан. Эцэст нь чамайгаа гаргаж өгөөд вагон дахиж хармааргүй байна гээд л уйлаад байна гэж зүүдлэсэн. Тэгж л нэг чамайгаа явсантай эвлэрлээ. Эргээд л нөгөө санасан, хүлээсэн, ганцаардсан амьдралдаа орж байна. гэхдээ ганцаараа гээд үргэлж уйтгарлахгүй ээ. Бид 2-т бодож, бэлдэж хийх юм зөндөө .... Ex: planning our future life and of course preparing to have a cute baby. I can`t believe that I am talking about wedding and baby J

0 comments:

Post a Comment