Buscar

Páginas

Цор ганц


Хэзээ ч бууж өгч, хэний ч өмнө сөхөрдөггүйг минь чи мэднэ. Ямар сайндаа л "Би ер нь эмэгтэй хүн мөн үү?" гэж  асуудаг. Тиймээ, би хүчлэх тусам улам зүтгэдэг. Дийлдэхээ мэдсэн ч зориглодог. Намайг хүчээр дарах аргагүй. Харин чи зөв судсаа атгачихсан. Хайрласан. Би бууж өгсөн. Өвдөг сөгдөж, цагаан тугаа өргөсөн. Чамайг чадсан гэхэд би итгээгүй. Чи яг л над шиг бардам сэхүүн боловч миний төлөө өөрчлөгдсөн. 
Би бодсон. Тэгээд шийдсэн. Чиний төлөө би бас өөрчлөгдөхөөр. Чи миний ихэр сүнс болохоор. Чамгүй байж чадахгүй болохоор. Надгүй тэсэхгүй болохоор чинь... Харцаараа ярилцъя. Өөр хэнтэй ч чадахгүй. Ойлгохгүй.
Чамайг ойлгосон. Чи миний хүсдэг, би чиний хүсдэг хүн .
Чи миний хайсан, би чиний хайсан хүн мөн байсан. Амьдрал хүслээр болох нь ховор. Гэхдээ тохиолдол бүр ховор. Би онцгой гэдгээ ойлгосон. Чи ойлгуулсан. Чи надад хайртай болохоор. Зөвхөн намайг хайрладаг болохоор. Би сод хүмүүний цорын ганц хайр болохоор. Бидний зам өнгөлөг биш. Бид санана, үгүйлнэ, зовно, шанална. Хамгийн аймшигт даваа урд байгаа. Мэднэ. Гэхдээ эцэст нь сайхан түүх үлдэнэ. Бидний түүхийг хойч үеийхэн амаа ангайн сонсоно. Бидний хайр бол гайхамшиг. Хайр бүр гайхамшиг ч биднийх тэс ондоо. Бие биенээ олсон нь ховор гайхамшиг. Харшилдаж байсан ч би эвлэрнэ. Холгож байсан ч би тэвчнэ. Хэцүү байсан ч би өөрчлөгдөнө. Уучлаарайгаас өөр юу ч үгүй хоосон бие байхыг би хүсэхгүй...


0 comments:

Post a Comment