Хайрт даа
Хайрт минь чамдаа захиа бичилгүй ямар ч
удав даа. Чи минь зөндөө л хүлээсэн л байх...
Чи бид 2 танилцаад 6 жил өнгөрчээ. Хачин
юм аа. Надад бол хэдхэн минут л өнгөрсөн мэт санагдаж байна. Хэрвээ би ямар
нэгэн зvйлд харамсах бол бид хамтдаа байгаагvй тэр цаг мөч өдрvvдэд л харамсана. Сэтгэл зүрх минь чам руу л яаран цовчих нь намайг ямар
нандин эрдэнээ олсоныг сануулах шиг. Цаг хугацаа явсаар л... Гэхдээ сэтгэл минь
хэзээ ч хөгширөхгүй ээ. Энэ хол зай ойртох жаргалтай тэр өдрийг тэсэн ядаж
байна... 2011 онд жаргалтай мөчүүд үнэхээр их байсан ч төгсгөл нь аймшигтай
гунигтай болж өнгөрлөө. Хүн бүхэн баярлан догдолж байхад би ганцаараа... чи
минь бас ганцаараа... хүслээ ч шивнэх сөхөөгүй, хэзээ ч тэмдэглэж байгаагүй
гунигт шинэ жил. Энэ бүхнийг өөрчилье гэвч юу ч хийж чадахгүй дээ гутарч
нулимсаа дуслуулахаас өөр чадах зүйл байсангүй ээ. Намайг уйлахыг хараад
хурмаст ч болтугай хань болъё гэсэн шиг хураа хайрласан... Энд юугаа хийж байгаа тэнэг вэ гэж бодсон ч над
шиг тэнэг чамд минь хэрэгтэй гэдэгт итгэж нулимстай нүдээр инээхчээ аядна. Зүүдэндээ
дүрийг нь харах гэж зүүдээ онгично, өглөө сэрээд чамайгаа хайн тэмтчиж, чинийхээ
үнэрийг мэдрэхийг хүсэж төсөөлөн санахыг хичээнэ. Санахын жаргал эдэлж байна
даа л гэж тайтгарах юм даа. Эсвэл ... Үргэлж
намайг гэж , нялх хүүхэд шиг л эрхлүүлж, миний төлөө надаас илүү шахам санаа
зовдог сүйт залуутай, хамтдаа амьдрах өдөр гарцаагүй ирэх байтал ингэж эрхэлж
суудаг би нээх даварчихсан юм гэж ч бодогдох юм. Энэ бүх жаргалтай, гунигтай, инээдтэй хөөртэй,
нулимстай өдрүүдэд сэтгэлийг минь жиндүүлэлгүй тэртээ холоос халуун хайраа
илгээсээр байсан чамдаа баярлалаа...
Би чамдаа хайртай. Удахгүй уулзъя хайрт минь....
Би чамдаа хайртай. Удахгүй уулзъя хайрт минь....
Хайртаас нь