Buscar

Páginas

Showing posts with label Paintings My Way. Show all posts
Showing posts with label Paintings My Way. Show all posts

Бүсгүйчүүдийн харцанд туссан аз жаргал


  Эмэгтэйчүүдийн ертөнц  сонирхолтой, өөр, онцгой, гайхам “зөөлөн” бөгөөд яруу. Тэдний аз жаргалын тухай төсөөлөл зотон дээр нь хэрхэн буусан нь  өөрийн эрхгүй сэтгэл эзэмдсэн юм.
Эрэгтэй уран бүтээлчийг аз жаргал, мөрөөдлийн тухай ойлголтоо зотон дээр буулга гэвэл эрэмгий морьд, дэлхийг дайлсан сцен, дэлхийг үгүй юм аа гэхэд дэргэдэх хөршөө давсан, дийлсэн түүхийг дүрсэлнэ. Тэд хэзээ ч цэцэгт талыг зурж, тэрхүү тал дээр гүйх хүүхдийг дүрсэлж, гэргийнхээ үсэнд цэцэг хатгахгүй энгийнээр “газардсан” сэтгэлгээгээр аз жаргалыг дүрсэлж чадахгүй биз. Тэд энгийн мөртлөө амьдралд хамгийн ойр мөрөөдлийг мэдэрч чадахгүй мэт санагддаг. Ингэхэд ер нь бүсгүйчүүдийн харцанд туссан тэр аз жаргал гэж чухам юу юм бол? 

 Энгийн нэгэн гэр бүлийн хөрөг. Монгол зургийн аргыг баяжуулан дүрсэлсэн хөрөг.  Хаанаас нь ч харсан эгдүү хүрэм хөөрхөн гэр бүл. Энэ бол Х. Энхномингийн “Гэр бүл”  хэмээх бүтээл. Аз жаргал ийм  энгийн  бил үү? Хүү, охин, аав, ээж дөрөв. Бидний философидох дуртай аз жаргалын илрэл нь ийм энгийн. Жирийн л нэг гэр бүлийн аз жаргал. Үгүй юм байна, зотон дээр амилсан энгийн бус гэр бүлийн энгийн нэг аз жаргал.







Зураачийн дараагийн онцлох бүтээл бас л “Гэр бүл” гэдэг нэртэй. Романтик өнгө аяс нэвт шингэсэн тэр гэр бүлийн аав нь энэрэлтэй, ээж нь жаргалтай. Бүсгүйн аз жаргалыг  хацрын ягаан туяа(монголчууд жаргалтай хатны  хацар улаан, жавартай тэнгэрийн хаяа улаан  гэж ярьдаг), гэзгэн дээр нь “ургасан” бадамгарав цэцэг илтгэнэ. Өмнөх бүтээлээ бодвол илүү баялаг , хурц тод өнгөтэй энэ зургаас  өнөр айлын аз жаргал гэрэлтэнэ. Аюул түгшүүргүй, амгалан тайван өнөр бүл.
Зураач Х. Энхномингийн бүтээлд олон дүр амилсан байдаг. Амилсан дүр бүр  нь аз жаргалтай, тод өнгөлөг.  Хэзээ ирэх нь үл мэдэгдэх болзоот залуугаа тал хээр газар ганцаар хүлээн зогсох  бүсгүйгээс хүртэл аз жаргал мэдрэгдэнэ (“Болзоо II”).  Хараад зогсох тусам хайртай залуу  нь хурдан  ирээсэй гэж бодогдмоор энхрий дүр... Уран бүтээлчийн “тэнгэр” нь  хүртэл алсыг харуулдан ширтэх эмэгтэй, хэнийг ч юм хүлээсэн эхийн дүрийг өөрийн эрхгүй санагдуулна (“Тэнгэр”).  Х. Энхномингийн бүтээлүүдэд гэр бүлийн болон аз жаргалын сэдэв их байдаг. Түүнээс гадна бүсгүй хүнээр төлөөлүүлсэн байгаль дэлхий, эх хүний гоо сайханд уусах байгалийн дүр ч элбэг.

Залуу зураач Т. Сарангоогийн “Бүүвэйн дуу” хэмээх бүтээлээс үнэхээр бүүвэйн дуу сонсогдох мэт. Бурханы мутар мэт гар дээр нь зүүрмэглэх бяцхан хүү, бүүвэйн дуунд нь дэлбээгээ нээн ургасан мэт  үзэсгэлэнтэй цэцэгс... Бүүвэйн дуу аялж, хүүгийнхээ зүүдийг манасан эхийг хүний ертөнцтэй холбох ганцхан зүйл бол чихнээс нь унжих шүрэн ээмэг. Хэрэв тэр ээмэг байгаагүйсэн бол би тэр эмэгтэйг бүсгүй биш, байгаль гэх байлаа.  



Ундраа өөрийн урлангаа “аз жаргалын урлан” гэж тодорхойлдог. Бүтээлүүдийг нь харсан хэн боловч уран бүтээлчтэй санал нэг байх биз гэж эрхгүй бодогдохоор. Учир нь түүнд нэг ч бараан, саарал, зовлон өгүүлэх бүтээл үгүй. Амьдралыг зөвхөн аз жаргалаар төсөөлнө гэдэг гайхамшиг биш гэж үү?
“Миний өрөө”. Зураач бүсгүй өөрийгөө урландаа байгаагаар дүрсэлсэн бүтээл. Өрөөний хананд өөрийнх нь бүтээлүүд өлгөөстэй.  Сэтгэл хангалуун Ундраа ширээнийхээ ард бидэн рүү харан сууна. Төсөөлөөд үзвэл уран бүтээлч хүний энгийн амьдралын байдаг л нэгэн өдөр мэт төсөөлөл сэтгэлд бууна. Гэтэл тэр өрөөнд байгаль дүрслэгджээ. Шалнаас нь урган гарч ирэх ургамлууд,  хана, хаалган дээр салаалах мөчрүүд. Ундраа өөрөө нов ногоон өнгөтэй. Дээл нь цэцэгс шиг улаан. Ийм их баяр баясгалан байдаг гэж үү? Өрөөндөө байгалтай ... Огт сүүдэргүй.  Зөвхөн өнгө бас гэрэл...
Өөр өөрийн ертөнцтэй ч эдгээр зураачидыг нэгтгэх зүйл олон. Тэд бүгд аз жаргалыг мөрөөдлөөс хайгаагүй. Харин дотроосоо шүүн гаргаж ирсэн. Тэдний бүтээл тэнгэрийн мэт тэр аз жаргалын илрэл нь бидний амьдрал гэж  дуу нийлүүлдэг. Тэр чанар нь тэднийг нэгтгэдэг. 
Монголын залуу бүсгүй зураачдын бийрээр амилсан энгийн үнэн, хүн байхын тайлагдашгүй нууцыг өгүүлэх тэр агшнууд надад нэг л үнэнийг шивнэсэн. “Аз жаргалыг ойлгох гэсний  хэрэггүй. Гагцхүү туулах л хэрэгтэй” гэсэн үнэн.
Харин танд тэд юу гэж шивнэх бол?

Густав Климтийн зургуудаас...

    Густав Климт нь 1862 онд Австрийн нийслэл Вена хотын ойролцоох Баумгартен хотод алтны дархны гэр бүлд мэндэлжээ. Түүний уран бүтээлд амьдралын хүрд, хайр дурлал, үхэл болон эротик дүр дүрслэл голлох байр суурийг эзлэх бөгөөд Грек, Византи, Египетийн урлагийн нөлөө, дүрс тэмдэгүүд гол илэрхийлэх хэрэгсэл болж өгдөг. Климт тухайн үеийн нийгмийн хуучинсаг үзэл, хэвшмэл сонгодог стилийг зоримогоор эвдэн, урлаг судлаачид, мэргэжилтнүүдийн өөчилсөн, эсэргүүцсэн, хайр найргүй хавчин шахсан хурц шүүмжлэлүүдийг үл хайхран бүтээлээ туурвиж, Vienna Secession сургуулийг үндэслэн, Art Noveau буюу Шинэ урлаг урсгалыг анх Австрийн дүрслэх урлагт оруулж ирсэн бөгөөд өөрөө Австрийн Шинэ Урлаг хэмээх хөдөлгөөнийг үндэслэсэн хүн билээ.


Die drei Lebensalter der Frau
"Эмэгтэй хүний гурван нас"

Нулимсан дусал надад хайртай...
Тэд миний дотор байдаг
Тэсгэлгүй надад дурлан гарч ирдэг
Тэгээд сормууснаас минь зүүгдэн үлдэхийг хүсдэг
Тамирдаад хацарт минь шингэн уусахаар урсдаг
Харамсалтайяа уйлсаар тасарч унадаг...

The Kiss
Үнсэлт

... Чи онгод мэт сэтгэлийг хөглөж
Торгон утас тасрахуй гэхээс эмээж
Өөрийгөө чамд хадгалах мэт эмнэгшиж
Өөрийгөө яллах мэт зэмлэж 
Тайлбар мэт өөрийгөө зөвтгөн
Тайвшрал мэт чамайг бодно...

Adele Bloch-Bauer's Portrait
Адель Блуш-Бауерын хөрөг

Тэнгэр ширтэн ганцаархнаа суух би дуртай
Тэгэхдээ зүрх зовоож бодлыг бусниулахад дургүй
Бардам зангаа гээж бусдад дурлахаас эмээдэг
Буйд зэлүүдхэн газар өөртөө дурлаад амьдрахсан
Бүтэшгүй гэдгийг мэдсээр хэдий хол зугтахав?
Би өөрийгөө эзэмдэж чадахгүй нь, чи хэн юм бэ?

Emile Floge`s Portrait
Эмили Флогийн хөрөг

Чи миний араас уйлах хэрэггүй
Тэвчээр алдан ирэх хэрэггүй
Буцаад ирээч гэж гуйх ч хэрэггүй
Даанч яав даа гэж гомдох ч хэрэггүй
Чамайг би сайн мэднэ, сонин биш байна...










Patricia Dumans ``Orient Escapes`` үзэсгэлэнгийн бүтээлүүдээс

Патрисиа Работ Думанс 1959 онд Парис хотод төрсөн бөгөөд түүний зураач болох хүсэл сонирхол бага наснаас нь эхэлжээ. Тэр Улаанбаатар, Шанхай, Парист амьдарч уран бүтээлээ туурвиж байна. Түүний уран бүтээлүүд нь тойрон буй орчлон ертөнцийг нээн илрүүлж түүнээс авах сэтгэл уярлыг илэрхийлж байдаг юм. Патрисиагийн авсан фото зургууд, оролцсон үйл явдлууд, үзсэн үзэсгэлэн, уншсан ном болон амьдралын амьсгал бүр нь шинэ уран бүтээл туйрвах зөн совинг бий болгодог аж.
Түүний эрчим хүчтэй өнгө аяс, нэг хэвийн бус олон талт хувийн зан араншин нь түүний баяр баясгалант амьдарлаас урган гарсан мэт. Тэр эрч хүчтэй хурц, давшингуй, баян тансаг өнгө будаг ашиглахаас гадна өөрийн сэтгэл бодлын мэдрэмжээ илэрхийлэхийн тулд янз янзын материал,наалтуудыг хязгааргүй ашигладаг. Мөн гурван хэмжээст дүрслэлүүд түүний уран бүтээлийг амьдруулж байдаг юм.
Тэрээр 3-дах удаагаа Улаанбаатар хотноо үзэсгэлэнгээ гаргаж буй бөгөөд энэ удаад "Занаду" галлерейд "Orient Escapes" нэртэйгээр гаргажээ.


Патрисиа аль эрт шинэчилэгдэн өөрчлөгдсөн өөрийн бүтээлийн ертөнцөөр биднийг аялуулж байна.



Wide Smile :)



After the Rain
Simple Meeting

Strates


Mongol ger

Water

Entre ciel et terre

Golden Source

Sarry Moghol


Ц.Цэгмид - Ертөнцийн цуурай

Уг бүтээл нь 2010 оны шилдэг бүтээлүүдэд багтсан төдийгүй 25 дахь удаагийн Азийн урлагийн олон улсын наадамд оролцсон зотон тосон бүтээл юм.. 


Life

Амьдрал яг ийм л байдаг. Заримдаа бүх юм утгагүй дэлхий хөмөрчихсөн юм шиг л... Заримдаа диваажинд байгаа юм шиг л жаргалтай хөөрч догдолж байдаг.....


Leonid Afremov - ийн бороон дүрслэл

Уйтгартай бүүдэг үдшийг ч, урамтай сайхан агшныг ч хурц тод өөрийн ертөнцөөрөө бүтээдэг Leonid Afremov -ийн зурагнуудаас. Би өөрөө бороонд дуртай гэхдээ бороог ингэж дүрсэлж байгаа зургийг ховорхон харсан болоод ч тэр үү үнэхээр таалагдаж байна
Together in the Storm


                                                           The Loneliness of Autumn


Under Fall Umbrella

Under the Rain of Love

                                                                       Rain Princess

Diego Rivera Nude with calla lily

Яагаад ч юм энэ цэцгийг харахаар эмэгтэй хүнийг илэрхийлдэг юм шиг санагддаг юм.