Густав Климт нь 1862 онд
Австрийн нийслэл Вена хотын ойролцоох Баумгартен хотод алтны дархны гэр бүлд
мэндэлжээ. Түүний уран бүтээлд амьдралын хүрд, хайр дурлал, үхэл болон эротик
дүр дүрслэл голлох байр суурийг эзлэх бөгөөд Грек, Византи, Египетийн урлагийн
нөлөө, дүрс тэмдэгүүд гол илэрхийлэх хэрэгсэл болж өгдөг. Климт тухайн үеийн
нийгмийн хуучинсаг үзэл, хэвшмэл сонгодог стилийг зоримогоор эвдэн, урлаг
судлаачид, мэргэжилтнүүдийн өөчилсөн, эсэргүүцсэн, хайр найргүй хавчин шахсан
хурц шүүмжлэлүүдийг үл хайхран бүтээлээ туурвиж, Vienna Secession сургуулийг
үндэслэн, Art Noveau буюу Шинэ урлаг урсгалыг анх Австрийн дүрслэх урлагт
оруулж ирсэн бөгөөд өөрөө Австрийн Шинэ Урлаг хэмээх хөдөлгөөнийг үндэслэсэн
хүн билээ.
Die drei Lebensalter der
Frau
"Эмэгтэй хүний гурван нас"
Нулимсан
дусал надад хайртай...
Тэд
миний дотор байдаг
Тэсгэлгүй
надад дурлан гарч ирдэг
Тэгээд
сормууснаас минь зүүгдэн үлдэхийг хүсдэг
Тамирдаад
хацарт минь шингэн уусахаар урсдаг
Харамсалтайяа
уйлсаар тасарч унадаг...
The
Kiss
Үнсэлт
... Чи
онгод мэт сэтгэлийг хөглөж
Торгон
утас тасрахуй гэхээс эмээж
Өөрийгөө
чамд хадгалах мэт эмнэгшиж
Өөрийгөө
яллах мэт зэмлэж
Тайлбар
мэт өөрийгөө зөвтгөн
Тайвшрал
мэт чамайг бодно...
Adele Bloch-Bauer's Portrait
Адель Блуш-Бауерын хөрөг
Тэнгэр ширтэн ганцаархнаа суух би дуртай
Тэгэхдээ зүрх зовоож бодлыг бусниулахад дургүй
Бардам зангаа гээж бусдад дурлахаас эмээдэг
Буйд зэлүүдхэн газар өөртөө дурлаад амьдрахсан
Бүтэшгүй гэдгийг мэдсээр хэдий хол зугтахав?
Би өөрийгөө эзэмдэж чадахгүй нь, чи хэн юм бэ?
Emile
Floge`s Portrait
Эмили
Флогийн хөрөг
Чи
миний араас уйлах хэрэггүй
Тэвчээр
алдан ирэх хэрэггүй
Буцаад
ирээч гэж гуйх ч хэрэггүй
Даанч
яав даа гэж гомдох ч хэрэггүй
Чамайг
би сайн мэднэ, сонин биш байна...
0 comments:
Post a Comment