
Өөрийн
дуу хоолойгоо хэрхэн цуурайтахыг сонсоно. Цуурай гэж ямар гайхамшигтай болохыг
та мэдэх үү? Чив чимээгүй дунд цуурай л хамгийн гайхамшигтай нь. Чи хашиграхаа
больсон ч чиний дуу хоолой сонсогдоно. Энэ гайхамшиг биш гэж үү? Энэ бол гайхмшиг...
Би
төрсөн цагаасаа хойш анир чимээгүйн дунд амьдарсан. Ганцаархнаа эргэн тойрон
чив чимээгүй... Анир чимээгүй надад ганцаардлыг авчирсан. Заримдаа зүүдэндээ
хүртэл ганцаардана. Чимээгүй дунд орших миний ганцаардал надад ихийг өгсөн.
Бүхэл бүтэн ертөнцийг өгсөн билээ. Тиймээс миний ганцаардал магадгүй надад
байдаг хамгийн үнэ цэнэтэй зүйл минь. Яг үнэн миний хамгийн үнэ цэнэтэй зүйл.
Би
шөнө болгон энэ гудамжаар алхдаг.
1 comments:
uuuriin gsn philosofy.gaa gadagsh gargana gdg vneheer aygu awiyas. amjilt hvsey.
Post a Comment