Buscar

Páginas

Хайр

      Би гэж ер нь хэнсэн билээ дээ? Үг ч мэдэхгүй цагаас минь эхлэн намайг хүмүүжүүлсэн цэцэрлэгийн багшаас эхлээд хэн хүнд үгүй нарийн ухаанд сургасан эрдэмтэн мэргэдийн сайн сайхан бүхний охь шим бүр нь надад шингэсэн л байж таараа. Алдаж оноход минь түшиж тулсан бүхэн, зовлон жаргалыг минь хуваалцан, зорьсон үйлсийн минь төлөө хамтран зүтгэсэн бүхэн намайг босгож байгаа. Эх эцгийн махан биеийн, оюун санааны үр болон бүрдсэн миний биеийг одоо миний үрс бас бий болгоно. Тэгэхлээр энэ бүх хүмүүсийг би хайрлахгүй бол ач санадаггүй адгийн мунхаг болно. Хэрэв би төрөөд л хүмүүсийн дунд байгаагүй бол номонд гардаг шиг өдийд Мауглимаа ч юм уу, Тарзанмаа л байх байсан биз. Тиймээс намайг босгосон бүхэнд , бүтээлцэх бүхэнд ХАЙРТАЙ гэдгээ хэлье. Бас намайг хороон, мэрж, хорсон атаархаж байдагтангуудыг ч ялгаж орхилгүй хайрын үг сонсгоё. Эцэст нь хамгийн гоё , хамгийн халуун үгсийг өөртөө шивнэе. Хэн нэгэн хөндлөнгийн хүний харьцаанаас миний амьдралын утга үнэлэгдэх учиргүйн тул би зөвхөн өөрөөсөө л хамаарч байвал бүх юм ёсоороо байна гэсэн үг. Гэхдээ л заримдаа өөрийнхөө төлөө биш, бусдын найдварыг хөсөрдүүлэхгүйн төлөө амьдардгаа бодохоор "БИ"-дээ хамгийн сайхан үгсийг хэлж, тайтгаруулмаар санагдана. Миний амьдралаар би л амьдарч байгаа учраас яг энэ мөчид миний юу мэдэрч байгааг хэн ч надтай яг адил мэдэрч чадахгүй . Намайг хүмүүс өрөвдөнө, бахархана, хоосолно, хожуулна, харин миний сэтгэлийг хэн ч ойлгож чадахгүй. Тэгэхлээр миний хүсч буй хайрын үнэт үгсийг надаас өөр хэн ч хэлж чадахгүй шүү дээ. Орчлонгийн хамгийн сайхан хүн бол ТА л учраас  сонсох эрхтэй үгээ өөртөө харамгүй хэлж байгаарай. Хэрэв та өөрөөсөө энэ үгсийг харамлаж байгаа бол яагаад өөр хүн танд хэлэх ёстой гэж? Танд өөрийгөө хайрлах зав олдохгүй байхад яагаад бусад хүмүүс тэр цагийг олж чадах ёстой гэж? Биднийг тэтгэгч хайрын амь хэр удаан орших нь хэн нэгнээс хамаарах нь ямар их эмгэнэл вэ ? Заавал " түүнийг эхэлж хэлснийх нь дараа...." гэж атгаглах нь ямар өчүүхэн бэ? Яагаад бид "ХАЙР" гэдэг тэнгэрийн амийг шавилхан гадсанд уяж орхино вэ? Гэвч тэр хэн нэгэн таны дэлгэж барьсан хайрыг гишгэсэн ч таныг тэр л дэвсэлтээрээ өндийлгөж байгаа гэж бод. Намайг, таныг, та биднийг хайрлаж, эс хайрлаж байдаг, басхүү гэгээн алсад ч хайрлан эс хайрлах амь бүрийг хайрлая !

The Beatles - Come together

Here come old flattop he come grooving up slowly 
He got joo-joo eyeball he one holy roller 
He got hair down to his knee 
Got to be a joker he just do what he please 

He wear no shoeshine he got toe-jam football 
He got monkey finger he shoot coca-cola 
He say "I know you, you know me" 
One thing I can tell you is you got to be free 
Come together right now over me 

He bag production he got walrus gumboot 
He got Ono sideboard he one spinal cracker 
He got feet down below his knee 
Hold you in his armchair you can feel his disease 
Come together right now over me 

He roller-coaster he got early warning 
He got muddy water he one mojo filter 
He say "One and one and one is three" 
Got to be good-looking 'cause he's so hard to see 
Come together right now over me 

Чамдаа хэлэх үг


Хань минь, сэтгэлд хамгийн ойрхон, зүрхэнд минь хамгийн үнэтэй хэрнээ амьдралын нугачаа, өдөр хоногийн урсгалд хамгийн их “мартагддаг” хайр минь. Баяр ёслол болоход чамдаа биш бусдад мэнд дэвшүүлж, хэн нэг нь гуниж гэмээнэ аргадаж, элдэв бусын хэрэгтэй хэрэггүй зүйлсийн төлөө үг холбосон хэрнээ чамайгаа л хамгийн бага аргадсан байх юм.
Гэтэл миний дэргэд сайн муу бүх зүйлд гарыг минь атгаад, өвдөж шаналахад хөлийг минь хучаад л чи минь л миний төлөө хамгийн их зүтгэсэн байх юм. Магадгүй,  би чамайг өөрийнхөө нэг эд эс гэж боддог болохоор би чинь чамдаа тэр сайхан, сэтгэл хөдөлгөм үгнүүдийг хэлэлгүй, дотроо хадгалаад л байдаг юм болов уу? 
Чамайг би хэн хэнээс илүү хайрлаж, хүн хүнээс илүү дурласан. Хань минь, чинийхээ энгэрт эрхэлж байхдаа би хамгийн жаргалтай байдаг. Чинийхээ дэргэд сэрэхдээ би хамгийн азтай байдаг. Чинийхээ гараас барихдаа би энэ амьдралыг тэр чигээр нь атгадаг. Чинийхээ үнсэлтийг мэдрэхдээ би энэ дэлхийг бүхлээр нь тэвэрмээр болдог. Гагцхүү, чи минь байгаа болохоор, чи минь миний нэгэн биений минь нөгөө тал болсон учраас би чинь чамайгаа “мартаад” байдаг юм байна. Чамайг над шиг хайрлах хүн байхгүйтэй адил, намайг чам шиг минь ойлгох хүн үгүй билээ...
Хайрт минь би чамд яагаад тэгтэл татагдсан юм бол? Чиний бүх зүйл надад таалагдсан. Зарим нэг нь дургүйцдэг муу зан нь хүртэл шүү. Чи минь надад тэгэхэд гэнэтхэн л бурханы бэлэг болоод хүрээд ирсэн.  Чи ирэхдээ эхлээд дэндүү бардам байсан.  Чамайгаа намайг санадаг болгох гэж би бүх л амьдралаа зориулж, өнөөдрийг хүртэл чинийхээр амьдарч ирсэн.
Энэ бүх сонголт минийх учраас, би чамайгаа бусдаас илүү жаргалтай байлгах гэж, би чамайг харамсмааргүй амьдруулах гэж, би чамайг өөрөөрөө бахархаасай гэж би өөрийгөө хүртэл өөрчилсөн. Хайрт минь, чи тийм л их хүчтэй ажээ.
Чамдаа хязгааргүй их хайртай шүү... 


Today is a gift


Өнөөдөр блогширч явж байгаад ямар блог билээ мартаж, нэг блогоос "дараагийн зовлон иртэл өмнөх зовлон мартагддаггүй" гэсэн утгатай үг уншлаа. Тэгээд бодоод байлаа л даа, амьдралд өмнөх хаалгаа хааж байж дараагийн хаалгаа нээдэг. Бас хар бараан дурсамжийг дараачийн гэгээлэг дурсамж эдгээдэг. Бас хэзээ ч билээ, хэний ч билээ блогоос уншиж байсын, Хайрын шархыг хайраар эмчилдэг гээд л...


Тэгэхээр ямар ч тохиолдолд өнөөгийн юм өнгөрснөөс илүү үнэ цэнэтэй буюу өчигдөрөөс өнөөдрийг хүн илүүд үздэг байх нь. Гагцхүү цорын ганц бодит зүйл болох өнөөдөр, түүндээ л хамгийн сайхан байхаар буюу ханамжаа максимум байлгаж амьдаръя.


Харин таны хувьд...



Аз жаргал агуу зүйлээс эхэлдэг юм уу ?



 Би бол би тодруулбал энгийн . Хар цагаан хорвоогийн өдрүүдийг энгийн л элээхийг хүсдэг. Өөрийн унаагүй юм аа гэхэд таксигаар явж, брэнд хувцас өмсөж, үнэтэй сүрчиг түрхэж элит харагдахыг  хичээн , баян нөхөр дэгээдэж тансаг амьдралыг шидэт дохиураар дохьж олж авах гэж хоосон тархиныхаа ядуу эд эсийг тамирдуулах хэсэг бүлэг нөхдүүд хошин шог шиг .
Орчлонгийн бухимдал,бэрхшээл,сэтгэл ханамжгүй, өөртөө итгэлгүй, хамаг л сөрөг болгоныг өөртөө нааж БАЙГАА жаргалаа БАЙХГҮЙ зовлонгоор дарах би дургүй. Над руу мишээх нар руу онийн хараад инээмсэглэх би дуртай. Намуухан аялгуунд чихээ баясган сэтгэлдээ бүжих би дуртай. Нүдээ аниад төсөөллийн ертөнцөөр зугаалах би дуртай. Найз охидуудтайгаа амаа цангатал чалчих би дуртай . Замын түгжрэлд гацаад хорвоогийн удаашралыг мэдрэх би дуртай. Хэний ч хамаагүй шаналалыг хуваалцан сэтгэлийн тэнхээ өгөх би дуртай. Хаашаа ч юм яарч сандчих хүмүүсийн ууртай царайг шоглон баясах би дуртай. Ард түмэнтэйгээ хамт нийтийн унаанд шахцалдан явах би дуртай :) . Хар цагаан гэж гололгүй ажил хийгээд ядрах би дуртай . Хогтой ч гэсэн хотынхоо гудамжаар алхах би дуртай . Элдэв юм сэдэн хайртыгаа баярлуулах би дуртай. Таньдаг таньдаггүй ууртай уургүй сайхан муухай хэн бүхэнд инээмсэглэл бэлэглэх би дуртай . Just relax and smile, be yourself.
When you make yourself smile you are sending behavioral cues to your brain, body, and the rest of the world. You will actually start to feel a little happier. Try it.


Цор ганц


Хэзээ ч бууж өгч, хэний ч өмнө сөхөрдөггүйг минь чи мэднэ. Ямар сайндаа л "Би ер нь эмэгтэй хүн мөн үү?" гэж  асуудаг. Тиймээ, би хүчлэх тусам улам зүтгэдэг. Дийлдэхээ мэдсэн ч зориглодог. Намайг хүчээр дарах аргагүй. Харин чи зөв судсаа атгачихсан. Хайрласан. Би бууж өгсөн. Өвдөг сөгдөж, цагаан тугаа өргөсөн. Чамайг чадсан гэхэд би итгээгүй. Чи яг л над шиг бардам сэхүүн боловч миний төлөө өөрчлөгдсөн. 
Би бодсон. Тэгээд шийдсэн. Чиний төлөө би бас өөрчлөгдөхөөр. Чи миний ихэр сүнс болохоор. Чамгүй байж чадахгүй болохоор. Надгүй тэсэхгүй болохоор чинь... Харцаараа ярилцъя. Өөр хэнтэй ч чадахгүй. Ойлгохгүй.
Чамайг ойлгосон. Чи миний хүсдэг, би чиний хүсдэг хүн .
Чи миний хайсан, би чиний хайсан хүн мөн байсан. Амьдрал хүслээр болох нь ховор. Гэхдээ тохиолдол бүр ховор. Би онцгой гэдгээ ойлгосон. Чи ойлгуулсан. Чи надад хайртай болохоор. Зөвхөн намайг хайрладаг болохоор. Би сод хүмүүний цорын ганц хайр болохоор. Бидний зам өнгөлөг биш. Бид санана, үгүйлнэ, зовно, шанална. Хамгийн аймшигт даваа урд байгаа. Мэднэ. Гэхдээ эцэст нь сайхан түүх үлдэнэ. Бидний түүхийг хойч үеийхэн амаа ангайн сонсоно. Бидний хайр бол гайхамшиг. Хайр бүр гайхамшиг ч биднийх тэс ондоо. Бие биенээ олсон нь ховор гайхамшиг. Харшилдаж байсан ч би эвлэрнэ. Холгож байсан ч би тэвчнэ. Хэцүү байсан ч би өөрчлөгдөнө. Уучлаарайгаас өөр юу ч үгүй хоосон бие байхыг би хүсэхгүй...