Buscar

Páginas

Чамдаа хэлэх үг


Хань минь, сэтгэлд хамгийн ойрхон, зүрхэнд минь хамгийн үнэтэй хэрнээ амьдралын нугачаа, өдөр хоногийн урсгалд хамгийн их “мартагддаг” хайр минь. Баяр ёслол болоход чамдаа биш бусдад мэнд дэвшүүлж, хэн нэг нь гуниж гэмээнэ аргадаж, элдэв бусын хэрэгтэй хэрэггүй зүйлсийн төлөө үг холбосон хэрнээ чамайгаа л хамгийн бага аргадсан байх юм.
Гэтэл миний дэргэд сайн муу бүх зүйлд гарыг минь атгаад, өвдөж шаналахад хөлийг минь хучаад л чи минь л миний төлөө хамгийн их зүтгэсэн байх юм. Магадгүй,  би чамайг өөрийнхөө нэг эд эс гэж боддог болохоор би чинь чамдаа тэр сайхан, сэтгэл хөдөлгөм үгнүүдийг хэлэлгүй, дотроо хадгалаад л байдаг юм болов уу? 
Чамайг би хэн хэнээс илүү хайрлаж, хүн хүнээс илүү дурласан. Хань минь, чинийхээ энгэрт эрхэлж байхдаа би хамгийн жаргалтай байдаг. Чинийхээ дэргэд сэрэхдээ би хамгийн азтай байдаг. Чинийхээ гараас барихдаа би энэ амьдралыг тэр чигээр нь атгадаг. Чинийхээ үнсэлтийг мэдрэхдээ би энэ дэлхийг бүхлээр нь тэвэрмээр болдог. Гагцхүү, чи минь байгаа болохоор, чи минь миний нэгэн биений минь нөгөө тал болсон учраас би чинь чамайгаа “мартаад” байдаг юм байна. Чамайг над шиг хайрлах хүн байхгүйтэй адил, намайг чам шиг минь ойлгох хүн үгүй билээ...
Хайрт минь би чамд яагаад тэгтэл татагдсан юм бол? Чиний бүх зүйл надад таалагдсан. Зарим нэг нь дургүйцдэг муу зан нь хүртэл шүү. Чи минь надад тэгэхэд гэнэтхэн л бурханы бэлэг болоод хүрээд ирсэн.  Чи ирэхдээ эхлээд дэндүү бардам байсан.  Чамайгаа намайг санадаг болгох гэж би бүх л амьдралаа зориулж, өнөөдрийг хүртэл чинийхээр амьдарч ирсэн.
Энэ бүх сонголт минийх учраас, би чамайгаа бусдаас илүү жаргалтай байлгах гэж, би чамайг харамсмааргүй амьдруулах гэж, би чамайг өөрөөрөө бахархаасай гэж би өөрийгөө хүртэл өөрчилсөн. Хайрт минь, чи тийм л их хүчтэй ажээ.
Чамдаа хязгааргүй их хайртай шүү... 


0 comments:

Post a Comment