Хайрт минь би чамтайгаа ойрхон байна... Нэг улсад... Амждагсан бол чамруугаа гараад гүйчихмээр л байна. Нэг агаараар амьсгалж байна даа гээд өөрийгөө баясгаж сууна. Хол байхаар ийм зүйл хүртэл үнэ цэнэтэй санагдах юм. Дандаа л энд нартай байна...тэнд бүрхэг байна...энд хүйтэн... наана чинь ямар байна гээд л хоёр биенийхээ юу мэдэрч, юу харж байгааг сонирхдогсон.
Хэдий чамтайгаа одоо уулзаж чадахгүй ч нэг улсад уйтгарт бүрхэг тэнгэрийг ажиглан бие биенээ санан суугаа гэж бодохоор гуниглах сэтгэл өөрөө замхарчих юм...Удахгүй уулзнаа хайрт минь.....
Happy Anniversary
Хайртдаа
Би бяцхан охин байхдаа хоол хийж, цэвэрлэгээ хийж, өөр шигээ бяцхан
хүүхэлдэйнүүддээ ээж нь болж тоглодог
байлаа. Бас гэнэхэн бодолдоо нөхрөө төсөөлнө. Тэр эрэлхэг, хүчтэй мэдээж маш
царайлаг. Бас надад хайртай. Энэ бол мөрөөдөл байсан. Магадгүй зарим хүн үүнийг
шидэт үлгэрийн романсд итгэсэн утгагүй хэрэг гэж нэрлэх байх л даа. Гэхдээ би
үүнийг Миний амьдрал гэж нэрлэнэ. Учир нь чи минь миний мөрөөдлийн эр. Намайг
айх үед анх гараас минь атгасан нь чи минь. Намайг өөртөө эргэлзэх үед үргэлж урам хайрладаг нь чи минь. Намайг ээж
болгох цорын ганц нь чи минь. Надад баяр баяслыг авчирсан цорын ганц нь чи
минь.
Миний бүх л асуудлуудыг минь тэвчээртэй сонсож, мөрөө түшүүлэн байсан
чамдаа баярлалаа. Хонгор минь, чи минь миний амьдралд байгаа болохоор би ямар
жаргалтай байгааг минь мэдээсэй гэж хүссэн юм. Чамайг надад ирэхээс өмнө би
дотроо хоосныг мэдэрдэг байсан. Хоосон хөндий зүрхийг минь дүүргэсэн чамдаа
баярлаад ханамгүй.
Өглөө бүр чамтайгаа хамт сэрж, бүхий л амьдралынхаа турш хамтдаа байж,
чинийхээ нойрсож буй амьсгалыг үргэлж сонсохыг хүснэ. Чи яг л намайг тэнгэрт
сая сая удаа хүргэж чадахаар хамгийн гайхалтай дэврүүн сайхан мэдрэмжийг үргэлж
надад өгдөг. Чи намайг инээлгэж чаддаг бас заримдаа хамгийн гашуун нулимсыг
амтлуулж чаддаг.
Би чамдаа бүх л зүрх сэтгэлээрээ хайртай бас чам шиг гайхалтай залуутай
сүй тавьсан хамгийн азтай бүсгүй... Миний төлөө хийсэн , үзүүлсэн, заасан
бүхэнд чинь баярлалаа. Миний мөрөөдлийг биелүүлэн байгаа чамдаа дахин дахин
баярлалаа.
Үргэлж чамайгаа хайрлана...
Хайртаас нь
Labels:
Love Life
Густав Климтийн зургуудаас...
Густав Климт нь 1862 онд
Австрийн нийслэл Вена хотын ойролцоох Баумгартен хотод алтны дархны гэр бүлд
мэндэлжээ. Түүний уран бүтээлд амьдралын хүрд, хайр дурлал, үхэл болон эротик
дүр дүрслэл голлох байр суурийг эзлэх бөгөөд Грек, Византи, Египетийн урлагийн
нөлөө, дүрс тэмдэгүүд гол илэрхийлэх хэрэгсэл болж өгдөг. Климт тухайн үеийн
нийгмийн хуучинсаг үзэл, хэвшмэл сонгодог стилийг зоримогоор эвдэн, урлаг
судлаачид, мэргэжилтнүүдийн өөчилсөн, эсэргүүцсэн, хайр найргүй хавчин шахсан
хурц шүүмжлэлүүдийг үл хайхран бүтээлээ туурвиж, Vienna Secession сургуулийг
үндэслэн, Art Noveau буюу Шинэ урлаг урсгалыг анх Австрийн дүрслэх урлагт
оруулж ирсэн бөгөөд өөрөө Австрийн Шинэ Урлаг хэмээх хөдөлгөөнийг үндэслэсэн
хүн билээ.
Die drei Lebensalter der
Frau
"Эмэгтэй хүний гурван нас"
Нулимсан
дусал надад хайртай...
Тэд
миний дотор байдаг
Тэсгэлгүй
надад дурлан гарч ирдэг
Тэгээд
сормууснаас минь зүүгдэн үлдэхийг хүсдэг
Тамирдаад
хацарт минь шингэн уусахаар урсдаг
Харамсалтайяа
уйлсаар тасарч унадаг...
The
Kiss
Үнсэлт
... Чи
онгод мэт сэтгэлийг хөглөж
Торгон
утас тасрахуй гэхээс эмээж
Өөрийгөө
чамд хадгалах мэт эмнэгшиж
Өөрийгөө
яллах мэт зэмлэж
Тайлбар
мэт өөрийгөө зөвтгөн
Тайвшрал
мэт чамайг бодно...
Adele Bloch-Bauer's Portrait
Адель Блуш-Бауерын хөрөг
Тэнгэр ширтэн ганцаархнаа суух би дуртай
Тэгэхдээ зүрх зовоож бодлыг бусниулахад дургүй
Бардам зангаа гээж бусдад дурлахаас эмээдэг
Буйд зэлүүдхэн газар өөртөө дурлаад амьдрахсан
Бүтэшгүй гэдгийг мэдсээр хэдий хол зугтахав?
Би өөрийгөө эзэмдэж чадахгүй нь, чи хэн юм бэ?
Emile
Floge`s Portrait
Эмили
Флогийн хөрөг
Чи
миний араас уйлах хэрэггүй
Тэвчээр
алдан ирэх хэрэггүй
Буцаад
ирээч гэж гуйх ч хэрэггүй
Даанч
яав даа гэж гомдох ч хэрэггүй
Чамайг
би сайн мэднэ, сонин биш байна...
Labels:
Paintings My Way
Хосуудын харилцаа
Энэ
газар дэлхий дээр хүн хүндээ зориулж босгосон хайр сэтгэлийн хамгийн ариун
газар, хамгийн уран нарийн суварга бол Тажмахал. Энэ ариун газар дэлхийн элгэнд
оршдог. Би ч бас сэтгэл зүрхэн дотроо Тажмахалыг босгож түүндээ амар тайван
амьдрал бүтээхийг хүсдэг. Хайраас л хайр төрнө. Сайхан гэр бүл ч бас сайхан
хайраас л бий болох учиртай.
Гэр бүл бол
нийгмийн анхдагч нэгж, хүний хөгжлийн анхдагч орчин бөгөөд гэр бүлтэй болохоор
төлөвлөж байгаа бол маш чухал мэргэжил эзэмших гэж байгаагаа ухамсарлах
хэрэгтэй байх.
Халуун дулаан
уур амьсгал, бие биенээ ойлгодог,
халамжилдаг, хайрладаг, итгэдэг байх нь хосуудын итгэлцлээс шалтгаалдаг. Гэвч хосуудын харилцаа
гүнзгийрэх тусам хэн хэнийгээ
өмчлөх гаж ойлголт үүсч,
ойлгодоггүй, итгэдэггүй харилцаанаас л үл ойлголцол, үл дотносол, үл итгэлцэл
бий болж байдаг. Залуу гэр бүлүүдийн нийтлэг
алдаа нь өмнөө тулгарч байгаа
асуудлыг “зайлшгүй зүйл юм” гэж ойлгодоггүй, хүлээж авч чаддаггүй. Хоёр өөр үзэл бодолтой, хоёр өөр газар өсч
торнисон, эсрэг хүйсийн хүмүүс хамтын амьдрал зохиоход заавал ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч
л таарна. Харамсалтай нь зайлшгүй байх
ёстой, даваад гарах асуудлыг хүндээр тусгаж багахан асуудлыг том болгочихдог
Хосуудын харилцаа нь бие хүний хувьд
хөгжин төлөвшиж, боловсроход хамгийн их түлхэц, дэмжлэг үзүүлэх нөхцөл нь болдог. Урьд ємнє нь мэддэггvй байсан сул талуудаа нээж, єєртэйгєє тэмцэж,
єєрийгєє ялан дийлэх шаардлагатай болно. Анхилам vнэрт сарнай мэт хайр
сэтгэл, зvрхийг эзэмдэвч "єргєс" мэт хатган євтгєдєг Орхиод явчихмаар байвч,
тvvнгvйгээр амьдрал утга учиргvй болж хувирах тэр нэгэн хvнтэй насан туршдаа
хамт амьдрахын тулд бид дасан зохицож, уучлан хvлцэж, тэвчээртэй байхыг сурдаг.
Хайртыгаа "хатгадаг" хувиа хичээсэн, биеийн амрыг харсан, залхуу
хойрго гэх мэт "єргєс"-vvдээсээ салж, хань ижил, гэр бvлийхэнтэйгээ харилцах
харилцаа, тэдний ємнє хvлээх vvрэг хариуцлагаа ухамсарлан, гvйцэтгэх явцдаа
єєрийгєє хєгжvvлэн тєлєвшvvлсээр байдаг юм.
Нэгэнт л амьдралынхаа туршид хамтдаа нэгэн
зүг рүү харж, нэгэн зүрх сэтгэлээр нэгдэн амьдрахаар шийдсэн бол амьдралынхаа үндэс суурь голомтоо асааж байгаа
нандин мөчөөс эхэлж эрүүл, бат бөхөөр тавих хэрэгтэй болов уу. Амьдралынхаа суурийг л зөв тавьж чадвал байшин
өрдөг шиг бат бөх сайхан
гэр бүлийг босгож чадна гэж би итгэдэг.
Labels:
Dear Diary
Гэр бүл
Би гэдэг хүн сая гаруй хүн амтай хотод шинэ цаг
үе, шинэ зуунд аж төрөн яваа боловч хуучинсаг үзэлтэй гэж өөрийгөө дүгнэдэг. Гэхдээ юм болгон дээр хуучин сэтгэлгээгээр
хандана ч гэж юу байхав. Давс хужрыг нь тааруулаад л явах юмсан гэж боддог юм.
Урьд нь би гэр бүл гэдгийг аав ээж , өвөө
эмээ гэх үгсээр л ойлгодог байлаа. Харин одоо амьдралын минь шинэ хуудас
нээгдэж аав ээжийн танхил охин хайртай залуугийнхаа сүйт бүсгүй болж, бидний
төлөвлөсөнөөр ойрын 2 жилдээ хуримлаж би эхнэр болно. Ингээд л би эхнэр болтолоо гэр
бүл гэх шинэхэн цагаан хуудсан дээр ямархан түүх бичиж эхлүүлэхээ бодож,
судлаж, суралцаж сууна. Манай эмээ надад “ Айл гэрийн эзэн, нөхөр нь ямар ч
байж болно. Ажилтай, ажилгүй магадгүй хааяа балгачихдаг ч байж болох юм. Гэхдээ
эр нөхрөө хүндлэх сэтгэлээ хэзээ ч гишгэж болохгүй шүү” гэж сургадаг юм.
Тиймдээ ч тэр үү би эцгийн эрхт ёсыг тодорхой хэмжээнд дэмждэг. Сүүлийн үед
бүсгүйчүүд маань боловсролыг тэргүүнд тавьж гэр бүлийн асуудлыг хойш тавих
болсон . Үүнийг буруутгах аргагүй ч зарим эмэгтэйчүүд эр нөхрөө боловсролоороо
дээрэлхэх болсон санагддаг. Нөхрийг нь арчаагүй гэж дүгнэж болох ч нөгөө
талаасаа нэгэнт гэр бүл болон ханилан суучихаад засаад авах биш мууг нь үзэн
муулж явах эмэгтэйчүүд цөөнгүй.
Мөн
гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг ойлгож мэддэггүйгээсээ болоод амьдралд хөл
алдан яваа залуус ч цөөнгүй. Гэр бүлийн
үнэт зүйлс юунд оршдгийг ч ойлгож амжилгүй тэр ч байтугай биесээ ч таньж
амжилгүй аав ээж болж нэг гэрт орохоос өөр замгүй болдог. Эхэндээ бүх зүйл сайн
сайхан байснаа хувийн араншин элдэв муу зуршлаас болж хоорондоо зөрчилдөн,
харилцаагаа сэвтээн итгэл, хүндлэлээ гээж эхэлдэг. Учир нь тэдэнд гэр бүлтэй
болж аав ээж болох төлөвлөгөө, сэтгэл зүйн бэлтгэл байгаагүй болохоор энэхэн
бяцхан давааг даван гарах тэнхээ үгүй. Хоромхон зуурын зугаа, сэтгэл хөдлөл
юунд хүргэж болохыг тэд бодож амжаагүй...
Хүмүүс
бие биедээ дурлаж, хайрлаж, хүсч тэмүүлж байж л гэр бүл болцгоодог. Бие биедээ
соронзон мэт татагдаж, салж холдох бүрд санан бэтгэрч, үргэлж хамт байхыг хүсэх
хүсэл, өөрт тохиолдсон бүхнийг зөвхөн түүндээ л ярьж, баяр гомдолоо хуваалцахыг
хүсэх хүсэл, өөр хэнд ч биш зөвхөн түүндээ л эрхэлж нялхарч бас жаргаж байхыг
хүсэх хүсэл энэ бүхэн энэ үнэт зүйлийг бий болгодог. Түүнийгээ энэ ертөнцийн
хамгийн сайхан, хамгаас ухаантай, бүхнийг чадагч гэж итгэх итгэл л хүндэтгэл
бишрэлийг төрүүлнэ. Цаг ямагт түүнээсээ олон олон гайхамшгийг олж мэдрэн,
түүнийгээ урам бишрэлийн үгсээр тэтгэж, түүнтэйгээ хамт байх мөчид түнэр
харанхуй орчлон ч айдасгүй гэрэлтэй орчлон мэт санагдах үед хүмүүс ямагт аз
жаргалтай, баяр баясгалантай байж чаддаг. Хэрхэн үүнийг бий болгож, нандигнан
хадгалж чадах нь тэр л хосуудын ухаан, мэдрэмж, тэвчээрээс шалтгаалдаг гэлтэй.
За
тэгээд хайр сэтгэлээр ханиа сонгож, халамжлан хайрлахын ухаанд хамтдаа
суралцаарай залуусаа гэж уриалъя даа!
Labels:
Dear Diary
Зүүд
Хүмүүс юу зүүдлэдэг вэ? Зүүд нь байнга давтагддаг болов уу? Зүүд биелдэг үү? Зүүд юу өгүүлдэг юм бол....Эрт үеэс л хүмүүс зүүдний учрыг тайлбарлах оролдлого хийж ирсэн. Анхандаа зүүд бол бурханы илгээсэн “Илгээмж” , унтаж байх үед хүний сүнс биеэс гарч, тааралдсан зүйлс нь зүүд хэлбэрээр хүний биед тусгагддаг гэж байсан бол Аристотелийн үед зүүд бол сэтгэл санааны үйл ажиллагаа, ухамсаргүйд хүрэх гарц гэж тайлбарлагдах болсон гэнэ. Миний бодлоор зүүд бол энэ биений таатай таагүй мэдрэмжүүдээс үүсэх сэтгэлтэй ижил боловч ухааныг нь хассан ухамсарын хэлбэр юм болов уу даа... Харин юу зүүдлэх нь хүний амьдралаас урган гардаг байх...
Заримдаа би чамайг зүүдлэдэг. Өглөө нь сэрээд гайхдаг. Чи ирсэн шиг ээ буцаад л явсан, илбэсэн шиг ээ бусдыг илбэсэн. Яагаад чи үргэлж урилгагүй ирээд чимээгүй явдаг юм бэ?
Аз жаргалтай өдрүүд надад ирээд байхад хөнгөн гуниг дагуулсаар зүүдний минь үүдээр чи хааяахан шагайх юм. Дэргэд минь байхдаа нээгээгүй сэтгэлээ зүүдэнд минь чи нээх гэж хичээх юм. Хажууд чинь байхад халамжлаагүй атлаа зүүдэнд минь чи намайг аргадан гэмших юм...
Магадгүй энэ чиний хэлэхийг хүссэн үгс байв уу? Чамайг хүлээн гуниглаж суухдаа чамаас хүлээсэн үгс байв уу?
Labels:
Dear Diary
Man Vs Woman
Ямар гаригаас ирсэн болохоороо
эмэгтэйчүүдээс тэс өөр ааш авиртай байдаг юм бол? Эрчүүд өөдгүй хэзээ ч биднийг
ойлгодоггүй , ойлгох ч үгүй байх гээд л
хүүхнүүдийн гомдол дуусашгүй байлаа. Гэхдээ би сүүлийн үед хотын
гудамжаар холхиод байгаа уруулаа өнгөлсөн, нүүрнийхээ өөг дарсан, хөмсөгөө
зассан, нарийхан биеэ тодотгосон өмсгөлтэй охидуудтай нийлж шал шал хийсэн эр
эм нь мэдэгдэхгүй хүмүүсийг хараад эрчүүд биднээс тэс өөр хэвээрээ байсан нь
дээр юм байна аа гэж бодлоо. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг нэгнээсээ байнга
дэмжлэг, урам зориг авч байдаг. Тэглээ гээд эрчүүд минь эр шинжээ бүү гээгээсэй
билээ. Уг нь охид цагаан морьтой баатар шиг эр хүн мөрөөдөг байсан санагдах юм
одоо шинэчлэлээ дагаад бас өөр шигээ турьхан нялцгай эр мөрөөддөг болчихсон юм
болов уу ? Би саяхан Америк эрдэмтэдийн 2000 онд хийсэн судалгааг уншлаа л даа.
1940 онд эрэгтэйчүүдийн эр шинж нь 1000 гаран байсан бол 2000 онд 45-хан үлдсэн
байна. Өнөөдрийн энэ эр эм нь ялгагдахгүй хүмүүсээр бодоход түүнээс хойш 11
жилийн дараа 45 шинж нь улам л цөөрсөн байх . Удахгүй энэ дэлхий минь
эмэгтэйчүүдээр дүүрэх вий дээ...
Labels:
Dear Diary
Past or Future ?
Би 1989 онд Улаанбаатар хотод
аав ээжийнхээ ганц охин нь болон мэндэлсэн. Ээжийн минь хэлсэнээр мөлхөж
суралгүй шууд хөлд орсон гэдэг . Бусад хүүхдүүд
шиг л аав аа ээж ээ гэж хэлд орсон гэхдээ 3 нас хүрээд манай нөхөр, хадам ээж
гэхчлэн сонин юм ярьдаг байсан нь эмээ, өвөөгийн минь дүгнэснээр урьд насаа
санаж байгаа байх гэсэн. Би өөрөө ч тэгж ярьж байснаа тодхон санадаг юм . Манайх
их олон малтай, сүү таргаар тасрахгүй ээ , хадам ээжийг минь Янжмаа гэдэг юм
надад их сайн гээд л хөдөөний амьдралыг үзсэн юм шиг л ярьж өгдөг байж билээ J Уураа хүрэхээр би
хадамынх руугаа явлаа гэж айлгана. Нэг удаа “ Би нөхөртэйгээ таарсан, намайг
танихгүй байна лээ “ гээд их л гомдонгуй ярьсанаас хойш дахиж энэ яриагаа
яриагүй гэнэ лээ. Үнэхээр тааралдсан бол яаж намайг таньхав дээ 3-хан настай
хүүхэд байхад. Тэгээд л он цаг урсахын хэрээр урьд насны минь яриа ч бүдгэрсэн.
Харин саяхан нойр минь хулжаад урьд насаа дурсаад (аягүй итгэчихсэн :p)хэвтэж байхдаа нэг сонин
юм саналаа. Урьд насны минь хадам ээжийг Янжмаа харин одоо нөхөр болох хүний
минь эмээ бас нэр нэгтэй байх юм. Магадгүй би урьд насаа биш ирээдүйгээ
зөгнөсөн юм болов уу ч гэж бодлоо :p
Яахав зарим хүмүүсд жийрхмээр санагдах байх л даа би өөрөө бол их
бэлэгшээгээд байгаа юм. Заяаныхаа ханийг таних шинж ч юм бил үү... ккк
Labels:
Dear Diary
Эзнээ олсон байшин
Аагим халуун зун аль хэдийн ард үлджээ.
Сэрүүн салхи үес үесхэн сэвэлзэн, шарласан модны навч ганц нэгээр унасаар хөл
дор хөглөрч хүн бүхний хэлдгээр гунигт намар үүд тогшино. Нэгэн цагт навчсаа
гөвөх нөмгөн моддыг хараад гуньдаг байсан үе аагим зун шиг бас л ард үлдсэн. “Намар”
сэтгэлд минь хамгийн нандин дурсамжийг үлдээжээ ...
Нар шиг алтан хөнжил нөмөрч, өнгө өнгөөр уянгалах аялгуу нэг л өнгөөр
урсан, урьхан хонгор салхи өвс модыг намилзуулан байсан тэр өдөр сэтгэлд минь одоо
ч тодоос тод. Ойн цоорхойд орших моддоор сүүдэрлэгдсэн энгийн дүнзэн байшинг ч
би мартаагүй. Түүний чимэг нь амар амгалан, анир чимээгүй...Тэнд л бид анх удаа
чимээгүйхэн цаг хугацаанаас нуугдан байж ярилцсансан.
Гэгэлзэх үгс чихэнд биш зүрхэнд, бидний харц биесдээ биш саранд шингэж тархин
доторх үүл мананг чи ядах юмгүй л үргээсэн. Магадгүй чи миний ертөнцөд зочилсон анхны
зочин. Намрын жихүүн салхинд жиндэн дүнсийх модон байшинд бидний өрнүүлсэн дотнохон
яриа бөөн баяр бөөн бөөн догдлол авчирч билээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл байшин илч
дулаанаа алдаагүй. Бидний ярилцах сэдэв дуусах тэр үед л илчээ алдан хөрөх байх
даа.
Энэ байшин бол бидний төсөөллийн ертөнцдөө бүтээсэн байшин, тэнд л бид
өөрсдийнхөө юу хүсч явсанаа, амьдралын хар цагаан замаар хамт урагшлах өрөөсөн
дугуйгаа олсон юм даа.
Хэдхээн жилийн дараа энэ байшингаа
төсөөлөлдөө биш бодитоор бий болгоод бас л нэг сонирхолтой юм яриад сууж байна
гэдэгтээ итгэлтэй байна J
Labels:
Love Life
Хайр
Би гэж ер нь хэнсэн билээ дээ? Үг ч мэдэхгүй цагаас минь эхлэн намайг хүмүүжүүлсэн цэцэрлэгийн багшаас эхлээд хэн хүнд үгүй нарийн ухаанд сургасан эрдэмтэн мэргэдийн сайн сайхан бүхний охь шим бүр нь надад шингэсэн л байж таараа. Алдаж оноход минь түшиж тулсан бүхэн, зовлон жаргалыг минь хуваалцан, зорьсон үйлсийн минь төлөө хамтран зүтгэсэн бүхэн намайг босгож байгаа. Эх эцгийн махан биеийн, оюун санааны үр болон бүрдсэн миний биеийг одоо миний үрс бас бий болгоно. Тэгэхлээр энэ бүх хүмүүсийг би хайрлахгүй бол ач санадаггүй адгийн мунхаг болно. Хэрэв би төрөөд л хүмүүсийн дунд байгаагүй бол номонд гардаг шиг өдийд Мауглимаа ч юм уу, Тарзанмаа л байх байсан биз. Тиймээс намайг босгосон бүхэнд , бүтээлцэх бүхэнд ХАЙРТАЙ гэдгээ хэлье. Бас намайг хороон, мэрж, хорсон атаархаж байдагтангуудыг ч ялгаж орхилгүй хайрын үг сонсгоё. Эцэст нь хамгийн гоё , хамгийн халуун үгсийг өөртөө шивнэе. Хэн нэгэн хөндлөнгийн хүний харьцаанаас миний амьдралын утга үнэлэгдэх учиргүйн тул би зөвхөн өөрөөсөө л хамаарч байвал бүх юм ёсоороо байна гэсэн үг. Гэхдээ л заримдаа өөрийнхөө төлөө биш, бусдын найдварыг хөсөрдүүлэхгүйн төлөө амьдардгаа бодохоор "БИ"-дээ хамгийн сайхан үгсийг хэлж, тайтгаруулмаар санагдана. Миний амьдралаар би л амьдарч байгаа учраас яг энэ мөчид миний юу мэдэрч байгааг хэн ч надтай яг адил мэдэрч чадахгүй . Намайг хүмүүс өрөвдөнө, бахархана, хоосолно, хожуулна, харин миний сэтгэлийг хэн ч ойлгож чадахгүй. Тэгэхлээр миний хүсч буй хайрын үнэт үгсийг надаас өөр хэн ч хэлж чадахгүй шүү дээ. Орчлонгийн хамгийн сайхан хүн бол ТА л учраас сонсох эрхтэй үгээ өөртөө харамгүй хэлж байгаарай. Хэрэв та өөрөөсөө энэ үгсийг харамлаж байгаа бол яагаад өөр хүн танд хэлэх ёстой гэж? Танд өөрийгөө хайрлах зав олдохгүй байхад яагаад бусад хүмүүс тэр цагийг олж чадах ёстой гэж? Биднийг тэтгэгч хайрын амь хэр удаан орших нь хэн нэгнээс хамаарах нь ямар их эмгэнэл вэ ? Заавал " түүнийг эхэлж хэлснийх нь дараа...." гэж атгаглах нь ямар өчүүхэн бэ? Яагаад бид "ХАЙР" гэдэг тэнгэрийн амийг шавилхан гадсанд уяж орхино вэ? Гэвч тэр хэн нэгэн таны дэлгэж барьсан хайрыг гишгэсэн ч таныг тэр л дэвсэлтээрээ өндийлгөж байгаа гэж бод. Намайг, таныг, та биднийг хайрлаж, эс хайрлаж байдаг, басхүү гэгээн алсад ч хайрлан эс хайрлах амь бүрийг хайрлая !
Labels:
Dear Diary
The Beatles - Come together
He got joo-joo eyeball he one holy roller
He got hair down to his knee
Got to be a joker he just do what he please
He wear no shoeshine he got toe-jam football
He got monkey finger he shoot coca-cola
He say "I know you, you know me"
One thing I can tell you is you got to be free
Come together right now over me
He bag production he got walrus gumboot
He got Ono sideboard he one spinal cracker
He got feet down below his knee
Hold you in his armchair you can feel his disease
Come together right now over me
He roller-coaster he got early warning
He got muddy water he one mojo filter
He say "One and one and one is three"
Got to be good-looking 'cause he's so hard to see
Come together right now over me
Labels:
Songs My Way
Чамдаа хэлэх үг
Хань минь,
сэтгэлд хамгийн ойрхон, зүрхэнд минь хамгийн үнэтэй хэрнээ амьдралын нугачаа,
өдөр хоногийн урсгалд хамгийн их “мартагддаг” хайр минь. Баяр ёслол болоход
чамдаа биш бусдад мэнд дэвшүүлж, хэн нэг нь гуниж гэмээнэ аргадаж, элдэв бусын
хэрэгтэй хэрэггүй зүйлсийн төлөө үг холбосон хэрнээ чамайгаа л хамгийн бага аргадсан
байх юм.
Гэтэл миний
дэргэд сайн муу бүх зүйлд гарыг минь атгаад, өвдөж шаналахад хөлийг минь хучаад
л чи минь л миний төлөө хамгийн их зүтгэсэн байх юм. Магадгүй, би чамайг өөрийнхөө нэг эд эс гэж боддог
болохоор би чинь чамдаа тэр сайхан, сэтгэл хөдөлгөм үгнүүдийг хэлэлгүй, дотроо
хадгалаад л байдаг юм болов уу?
Чамайг би хэн
хэнээс илүү хайрлаж, хүн хүнээс илүү дурласан. Хань минь, чинийхээ энгэрт
эрхэлж байхдаа би хамгийн жаргалтай байдаг. Чинийхээ дэргэд сэрэхдээ би хамгийн
азтай байдаг. Чинийхээ гараас барихдаа би энэ амьдралыг тэр чигээр нь атгадаг.
Чинийхээ үнсэлтийг мэдрэхдээ би энэ дэлхийг бүхлээр нь тэвэрмээр болдог.
Гагцхүү, чи минь байгаа болохоор, чи минь миний нэгэн биений минь нөгөө тал
болсон учраас би чинь чамайгаа “мартаад” байдаг юм байна. Чамайг над шиг
хайрлах хүн байхгүйтэй адил, намайг чам шиг минь ойлгох хүн үгүй билээ...
Хайрт минь би
чамд яагаад тэгтэл татагдсан юм бол? Чиний бүх зүйл надад таалагдсан. Зарим нэг
нь дургүйцдэг муу зан нь хүртэл шүү. Чи минь надад тэгэхэд гэнэтхэн л
бурханы бэлэг болоод хүрээд ирсэн. Чи
ирэхдээ эхлээд дэндүү бардам байсан. Чамайгаа
намайг санадаг болгох гэж би бүх л амьдралаа зориулж, өнөөдрийг хүртэл
чинийхээр амьдарч ирсэн.
Энэ бүх сонголт
минийх учраас, би чамайгаа бусдаас илүү жаргалтай байлгах гэж, би чамайг
харамсмааргүй амьдруулах гэж, би чамайг өөрөөрөө бахархаасай гэж би өөрийгөө
хүртэл өөрчилсөн. Хайрт минь, чи тийм л их хүчтэй ажээ.
Чамдаа
хязгааргүй их хайртай шүү...
Labels:
Love Life
Today is a gift
Өнөөдөр блогширч явж
байгаад ямар блог билээ мартаж, нэг блогоос "дараагийн зовлон иртэл өмнөх
зовлон мартагддаггүй" гэсэн утгатай үг уншлаа. Тэгээд бодоод байлаа л даа,
амьдралд өмнөх хаалгаа хааж байж дараагийн
хаалгаа нээдэг. Бас хар бараан дурсамжийг дараачийн гэгээлэг дурсамж эдгээдэг.
Бас хэзээ ч билээ, хэний ч билээ блогоос уншиж байсын, Хайрын шархыг хайраар
эмчилдэг гээд л...
Тэгэхээр ямар ч тохиолдолд
өнөөгийн юм өнгөрснөөс илүү үнэ цэнэтэй буюу өчигдөрөөс өнөөдрийг хүн илүүд
үздэг байх нь. Гагцхүү цорын ганц бодит зүйл болох өнөөдөр, түүндээ л хамгийн
сайхан байхаар буюу ханамжаа максимум байлгаж амьдаръя.
Харин таны хувьд...
Аз жаргал агуу зүйлээс эхэлдэг юм уу ?
Би бол би тодруулбал энгийн . Хар цагаан хорвоогийн өдрүүдийг энгийн л элээхийг хүсдэг. Өөрийн унаагүй юм аа гэхэд таксигаар явж, брэнд хувцас өмсөж, үнэтэй сүрчиг түрхэж элит харагдахыг хичээн , баян нөхөр дэгээдэж тансаг амьдралыг шидэт дохиураар дохьж олж авах гэж хоосон тархиныхаа ядуу эд эсийг тамирдуулах хэсэг бүлэг нөхдүүд хошин шог шиг .
Орчлонгийн бухимдал,бэрхшээл,сэтгэл ханамжгүй, өөртөө итгэлгүй, хамаг л сөрөг болгоныг өөртөө нааж БАЙГАА жаргалаа БАЙХГҮЙ зовлонгоор дарах би дургүй. Над руу мишээх нар руу онийн хараад инээмсэглэх би дуртай. Намуухан аялгуунд чихээ баясган сэтгэлдээ бүжих би дуртай. Нүдээ аниад төсөөллийн ертөнцөөр зугаалах би дуртай. Найз охидуудтайгаа амаа цангатал чалчих би дуртай . Замын түгжрэлд гацаад хорвоогийн удаашралыг мэдрэх би дуртай. Хэний ч хамаагүй шаналалыг хуваалцан сэтгэлийн тэнхээ өгөх би дуртай. Хаашаа ч юм яарч сандчих хүмүүсийн ууртай царайг шоглон баясах би дуртай. Ард түмэнтэйгээ хамт нийтийн унаанд шахцалдан явах би дуртай :) . Хар цагаан гэж гололгүй ажил хийгээд ядрах би дуртай . Хогтой ч гэсэн хотынхоо гудамжаар алхах би дуртай . Элдэв юм сэдэн хайртыгаа баярлуулах би дуртай. Таньдаг таньдаггүй ууртай уургүй сайхан муухай хэн бүхэнд инээмсэглэл бэлэглэх би дуртай . Just relax and smile, be yourself.
Цор ганц
Хэзээ
ч бууж өгч, хэний ч өмнө сөхөрдөггүйг минь чи мэднэ. Ямар сайндаа л "Би ер нь эмэгтэй хүн мөн үү?" гэж асуудаг. Тиймээ, би хүчлэх тусам улам зүтгэдэг. Дийлдэхээ мэдсэн ч
зориглодог. Намайг хүчээр дарах аргагүй. Харин чи зөв судсаа атгачихсан. Хайрласан.
Би бууж өгсөн. Өвдөг сөгдөж, цагаан тугаа
өргөсөн. Чамайг чадсан гэхэд би итгээгүй. Чи яг л над шиг бардам сэхүүн боловч
миний төлөө өөрчлөгдсөн.
Би
бодсон. Тэгээд шийдсэн. Чиний төлөө би бас өөрчлөгдөхөөр. Чи миний ихэр сүнс болохоор. Чамгүй байж
чадахгүй болохоор. Надгүй тэсэхгүй болохоор чинь... Харцаараа ярилцъя. Өөр хэнтэй ч чадахгүй.
Ойлгохгүй.
Чамайг ойлгосон. Чи миний хүсдэг, би чиний хүсдэг хүн . Чи миний хайсан, би чиний хайсан хүн мөн байсан. Амьдрал хүслээр болох нь ховор. Гэхдээ тохиолдол бүр ховор. Би онцгой гэдгээ ойлгосон. Чи ойлгуулсан. Чи надад хайртай болохоор. Зөвхөн намайг хайрладаг болохоор. Би сод хүмүүний цорын ганц хайр болохоор. Бидний зам өнгөлөг биш. Бид санана, үгүйлнэ, зовно, шанална. Хамгийн аймшигт даваа урд байгаа. Мэднэ. Гэхдээ эцэст нь сайхан түүх үлдэнэ. Бидний түүхийг хойч үеийхэн амаа ангайн сонсоно. Бидний хайр бол гайхамшиг. Хайр бүр гайхамшиг ч биднийх тэс ондоо. Бие биенээ олсон нь ховор гайхамшиг. Харшилдаж байсан ч би эвлэрнэ. Холгож байсан ч би тэвчнэ. Хэцүү байсан ч би өөрчлөгдөнө. Уучлаарайгаас өөр юу ч үгүй хоосон бие байхыг би хүсэхгүй...
Чамайг ойлгосон. Чи миний хүсдэг, би чиний хүсдэг хүн . Чи миний хайсан, би чиний хайсан хүн мөн байсан. Амьдрал хүслээр болох нь ховор. Гэхдээ тохиолдол бүр ховор. Би онцгой гэдгээ ойлгосон. Чи ойлгуулсан. Чи надад хайртай болохоор. Зөвхөн намайг хайрладаг болохоор. Би сод хүмүүний цорын ганц хайр болохоор. Бидний зам өнгөлөг биш. Бид санана, үгүйлнэ, зовно, шанална. Хамгийн аймшигт даваа урд байгаа. Мэднэ. Гэхдээ эцэст нь сайхан түүх үлдэнэ. Бидний түүхийг хойч үеийхэн амаа ангайн сонсоно. Бидний хайр бол гайхамшиг. Хайр бүр гайхамшиг ч биднийх тэс ондоо. Бие биенээ олсон нь ховор гайхамшиг. Харшилдаж байсан ч би эвлэрнэ. Холгож байсан ч би тэвчнэ. Хэцүү байсан ч би өөрчлөгдөнө. Уучлаарайгаас өөр юу ч үгүй хоосон бие байхыг би хүсэхгүй...
Labels:
Love Life
Patricia Dumans ``Orient Escapes`` үзэсгэлэнгийн бүтээлүүдээс
Патрисиа Работ Думанс 1959 онд Парис хотод төрсөн бөгөөд түүний зураач болох хүсэл сонирхол бага наснаас нь эхэлжээ. Тэр Улаанбаатар, Шанхай, Парист амьдарч уран бүтээлээ туурвиж байна. Түүний уран бүтээлүүд нь тойрон буй орчлон ертөнцийг нээн илрүүлж түүнээс авах сэтгэл уярлыг илэрхийлж байдаг юм. Патрисиагийн авсан фото зургууд, оролцсон үйл явдлууд, үзсэн үзэсгэлэн, уншсан ном болон амьдралын амьсгал бүр нь шинэ уран бүтээл туйрвах зөн совинг бий болгодог аж.
Патрисиа аль эрт шинэчилэгдэн өөрчлөгдсөн өөрийн бүтээлийн ертөнцөөр биднийг аялуулж байна.
Түүний эрчим хүчтэй өнгө аяс, нэг хэвийн бус олон талт хувийн зан араншин нь түүний баяр баясгалант амьдарлаас урган гарсан мэт. Тэр эрч хүчтэй хурц, давшингуй, баян тансаг өнгө будаг ашиглахаас гадна өөрийн сэтгэл бодлын мэдрэмжээ илэрхийлэхийн тулд янз янзын материал,наалтуудыг хязгааргүй ашигладаг. Мөн гурван хэмжээст дүрслэлүүд түүний уран бүтээлийг амьдруулж байдаг юм.
Тэрээр 3-дах удаагаа Улаанбаатар хотноо үзэсгэлэнгээ гаргаж буй бөгөөд энэ удаад "Занаду" галлерейд "Orient Escapes" нэртэйгээр гаргажээ.
Labels:
Paintings My Way
Ц.Цэгмид - Ертөнцийн цуурай
Уг бүтээл нь 2010 оны шилдэг бүтээлүүдэд багтсан төдийгүй 25 дахь удаагийн Азийн урлагийн олон улсын наадамд оролцсон зотон тосон бүтээл юм..
Labels:
Paintings My Way
Subscribe to:
Posts (Atom)