Buscar

Páginas

2009.11.18 Wednesday

 Жирийн л нэг нойрмог өглөө... цастай бас хүйтэн.
Би үнэхээр чамайг хэн гэдгийг мэдмээр байна, одоо байгаагаасаа илүү их таньмаар байна, дэргэд нь байж халамжилмаар байнаь чамд итгэж хайрламаар байна.
... магадгүй хэтэрхий их юманд шунаж байж болох юм
Эсвэл хэтэрхий их сэтгэл хөдөлсөн ч байж магадгүй...
Заримдаа явж байгаа замын минь төгсгөлд юу байгаа бол гэж айдаг. Ингэж их догдлуулчихаад, замыг минь гэрэлтүүлж энд хүргэчихээд лаа шиг асаад дуусчих гэрэл байх вий гэдгээс айдаг. Гэхдээ чиний хэлдэг үгс айдсыг минь дардаг. Тийм болохоор л би ухрахгүйгээр удаан ч гэсэн урагшилсаар л байгаа. Чамайг хажууд минь байсан цагт энэ замаар алхсаар л байх болно.

0 comments:

Post a Comment