Buscar

Páginas

2010.01.18 Monday

Чи минь анзаарсан уу? Чиний дэргэд байхдаа үргэлж инээмсэглэдгийг минь?
Яагаад гэдгийг нь мэдэх үү?
Зөөлөн гараараа хацрыг минь илэхэд, дулаан харцаар өөдөөс минь ширтэхэд... тэр л зөөлөн харцанд би хамгийн их хайртай. Чинийхээ нүд рүү хараад хамгийн сайхан харцтай учирсандаа баярлаж өөрийн эрхгүй инээмсэглэдэг.
Чиний дэргэд дэндүү жаргалтай болохоор зүгээр л инээгээд сууж байдаг. Чиний үг болгон, үйлдэл болгоноос, харцнаас нь хүртэл хайр мэдрэгддэг.
Би чамдаа хайртай 

0 comments:

Post a Comment