Buscar

Páginas

Чиний бэлэглэсэн ертөнцөд би улаан шаахайтай бяцхан охин

Нэг л хэмээр үргэлжлэх уйтгарт өдрүүд, илч муутай бүүдгэр нар, хааяа хааяа зөөлөн шиврэх хүйтэн бороо, сэтгэлийн минь энд тэнд хөглөрөх хатсан навчис...
Хуучирч муудсан хоосон саарал цайзны минь цонхоор амьдрал дэндүү өнгөгүй. Аль эрт мартагдсан уйт дурсамжууд л аяар аяархан сэтгэлд хөвөрнө...
       Нар тусдаггүй цонхны тавцан дээр насаа элээсэн гунигт цэцэг шиг охин хэрэндээ л гашуун санагдах нулимсаа чиээгүйхэн инээмсэлэлийнхээ цаана хичээнгүйлэн нуух гэж оролдоно. Атгахан зүрхээ айлгахгүй гэж ихэмсэг бардам зан, хэнэггүй тоомжиргүй царай, мөс шиг хүйтэн сэтгэлтэй багийг болхи гэгч нь наана. Ийм л өдрүүдийн тоогоо нэгээр нэмэн суухад сааралтан дүнсийх торон цонхны минь цаанаас нүд гялбам нарны туяа цацраад өнгөрөх нь намайг дуудах мэт... Яг л энэ дулаан мэдрэмжийг хүлээн суусан юм шиг он удаан жил бүгэн суусан хуучин муу цайзаа орхин яаран гарлаа. Яагаад ч юм би эргэж харахыг хүссэнгүй, саарал цайздаа хоргодсонгүй. Өмнө минь зурайх зам тодоос тод гэрэлтэнэ. Би төөрч будилсангүй итгэл дүүрэн явсаар нэгэн хаалгыг олж харлаа. Тэр хаалга өнгө будаг хосолсон чамин хээнцэр бус энгийн нэгэн хаалга.
Эргэлзэж тээнэгэлзсэнгүй түүнийг онгойлгон ороход тэнд юм бүхэн чамин тод өнгөтэй,  хосоор дүүлэх жаргалтай шувууд, найган бүжих үзэсгэлэнт цэцэгс, төсөөлөлд минь байгаагүй амар тайван тэнд оршдог, юм бүхнийг бишрэн хармаар, юм бүхнийг нь шинжин сонирхмоор, тэнд юм бүхэн нь надад содон... Харин би тэнд бараан гэгчийг мэдэхгүй 3 настай бяцхан охин шиг хачин жаргалтай , эргэлдэн хөөрч, дэгдэн дэрвэж байх юм . Гэтэл би хуучин муу саарал цайзаасаа яаран гарахдаа хийц муутай олон багаа мартчихжээ.
Чиний бэлэглэсэн ертөнцөд би  улаан шаахайтай бяцхан охин үүрд үлдэхээр шийдсэн....

0 comments:

Post a Comment