Хайраа чамтайгаа уулзсанаас хойш чамайгаа онцгой нэгэн гэдгийг мэдсэн. Гэхдээ дахиад хайрлахаас дахиад шаналахаас айж байсан. Харин чи минь богинохон хугацаанд жинхэнэ хайр гэдэг шаналал эсвэл хууралт биш гэдгийг ойлгуулсан. Амьдралд минь шинэ утга учир өгсөн чамдаа талархаад баршгүй. Ямар азаар чамтай учирсан юм бэ? Би чамайгаа хайрлаж байгаадаа хамгийн азтай. Чамтайгаа юуны ч талаар ярилцсан надад таатай байдаг, хамт байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг. Чиний минь гайхалтай романтик санаанууд үргэлж сэтгэлийг минь хөдөлгөж байдаг. Бид хоёрын сарын ойнууд, төрсөн өдрийн үдэш... Чи минь миний амьдралд маш хурданаар хамгийн нандин хүн минь болсон. Хамгийн анх надад “Би чамд хайртай” гэхийг чинь сонсоод мөрөн дээрээс минь хүнд ачаа аваад хаячих шиг л болсон. Би тэр үгийг дахиад бас дахиад сонсмоор, амьдралынхаа турш ганцхан чамаасаа сонсмоор. Шинэ бас гайхалтай нэгэн хаалгыг хамт нээж байна. Тэр хаалганы цаана юу байгааг чамтай хамт мэдэхийг тэсэн ядна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment