Buscar

Páginas

2011.02.11 Friday

Чи минь буцаад явчихлаа. 10 хоног ийм хурдан өнгөрнө гэж төсөөлсөн ч үгүй. Гэхдээ л чамайгаа хараад, тэврээд, чамайгаа мэдэрсэн болохоор сэтгэл минь бага ч гэсэн тайвширлаа. Өмнөх үдэлтийг бодвол арай тайван байна...
Үгүй ээ тайван байхыг хичээж байна. зүгээр юм шиг царайлахыг хичээж байна. Яг үнэндээ сэтгэл дотор минь эмх замбараагүй, чамайг буцаад явчихсан гэдэгт итгэж чадахгүй, зүүд байгаасай гэж мөрөөдсөн, хөл толгой нь олдохгүй бодлуудаар дүүрэн байна. Чанга гэгч нь орилоод уйлмаар байна. гэхдээ би нулимсаа гаргахыг хүсэхгүй байна. Дахиад ийм жаргалтай уулзалт, ийм гунигтай үдэлт бид 2-т зөндөө байгаа болохоор бид дасах хэрэгтэй. Хол байгаадаа би шаналахыг хүсэхгүй байгаа ч хэзээ хамтдаа жаргалтай амьдрахаа ч мэдэхгүй байгаадаа галзуурах дөхөх юм даа. Хэдий болтол зүрх сэтгэлдээ хамт шүү дээ гэж өөрийгөө тайвшруулж амьдрах юм бол?  Насан туршынхаа хайрыг олчихоод хэдхэн жилийн шаналалыг давж гарж чадахгүй бол хайртай гэж ам алдахын хэрэг юу билээ.  Бурхан бид хоёрыг ингэж их уйлуулж, шаналгасан ч аз жаргалтайгаар хамтдаа амьдрах тэр үеийг өгнө гэдэгтитгэж байна.
Чи минь миний нандин эрдэнэ
                          Таг нялх
                          Эрхийн тэнэгхэн
                         Хайртай хань минь....
Би чамдаа хайртай


0 comments:

Post a Comment